Эрүүл мэнд ба боловсролын салбарт ажиллаж буй багш, эмч, сувилагч, мэргэжилтний ажлын үр дүн, тэдний хийж гүйцэтгэж буй зүйлийг тоогоор илэрхийлэх боломжгүй байдаг. Анагаахын ба Сувилахуйн мэргэжилтнүүд ажлаа хийнгээ амьдралд тулгамдаж, үүсч буй асуудлыг олж харж, шинэ санаа гаргах, бүтээлч сэтгэлгээг бий болгож өөрчлөлт хийх хэрэгцээ үүсээд байна. Үүний тулд мэргэжилтэн бүр нотолгоонд суурилан ажлаа сэтгэл ханамжтай гүйцэтгэхийн тулд “ҮЙЛИЙН СУДЛААЧ” болж бэлтгэхэд энэхүү сургалтын зорилго оршино.